|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хотын шөнийг ажиллаж хонолоо
Холхих олон хүн байхгүй боловч
Хойно урдаас ирэх хүмүүс жигтэйхэн хараад л
Холуур өнгөрөх машины гэрэл гялбаад л
Хотын гоо сайхан болсон барилгууд сүндэрлээд л
Хөгийн муур хойно урдуур гүйлдээд л
Хөгийн архичид энд тэнд тас үсэрчихсэн
Хоолоо хайсан хүмүүс хогийн сав түчигнүүлээд л
Хүйтэн салхи нуруунаас жиндүүлээд
Хөөрхийлөлтэй муу саад нь салж уначих шахаад л
Хөгшин залуугүй хосууд хэрэлдэх нь хэрэлдэж янаглах нь янаглаад л
Хүрээлэн буй орчин минь сайхан ч шиг саар ч юм шиг
Гадуур ажиглалт хийсэн B.B-E
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Би туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэж харах үед харамсах зүйл гарахгүй байхаар амьдарна.
Ингэхийн тулд:
1. Би-Өөрийн авьяас билгийг нээн илрүүлж, нийгэмд зөв байр сууриа олно.
2. Би-Өөрийн бие бялдрыг хөгжүүлж "Эрүүл биед саруул ухаан оршино" гэдэг зарчмыг мөрдлөг болгоно.
3. Би-Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан, эд баялгийг буй болгоно.
4. Би-Өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмээ жаргалтай шударга байлгахын төлөө байна.
5. Би-Өөрөө өөрийгөө, өрх бүлээ тэжээх чадвартай байж, айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна.
6. Ахмадынхаа өмнө өртэй, хойчийнхоо өмнө үүрэгтэй, "Гурван цагийн хэлхээс" Бид дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, жаргалтай ариун бүлийг буй болгон авч явна.
7. Эртний түүхт тусгаар Монголын голомтыг сахигч-Бид бие биедээ нөхөр байж, эх орноо хөгжүүлнэ, баяжуулна, хүчирхэгжүүлнэ.
8. Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай-Бид бусдыг хүндэтгэж, бусдаар хүндэтгүүлж, хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ.
9. Байгаль эхийн үр сад- Бид байгаль орчинтойгоо зохицож амьдарна.
Бид энэхүү эрмэлзлэлийг биелүүлж чадваас энэ дэлхийд мөрөө үлдээнэ, эс чадваас хэн ч биднийг үл дурсана.
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Jason Mraz - Life Is Wonderful(Сонсох & Үг & Татах)
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тэнүүн - Болзоонд(Сонсох & Үг & Татах)
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|